Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ

Лондонгийн олимпын рингэнд манай дөрвөн ширэн бээлийтэн хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 64 кг-д тулалдсан Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 52 кг-д гарсан Н.Төгсцогт мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Дэлхийд сүр хүчээ гайхуулсан алтын дайтай мөнгө, хүрэл медальтнууд болон 49 кг-д хүч үзсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 69 кг-д тулалдсан ОУХМ Б.Түвшинбат нар өнөөдөр өглөө 5.40 минутад Буянт –Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэднийг Биеийн тамир спортын газрын удирдлагууд болон Монголын олимпын боксын холбооны төлөөлөгчид, ар гэр, төрөл төрөгсөд нь угтан авсан юм. Олимпоос медаль хүртсэн боксчид маань нисэх онгоцны буудлаас шууд төв талбайдаа ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүнчлэн амжилтын эхлэл нь тавигдсан Спортын төв ордны бэлтгэлийн танхимдаа ирж ёслон, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд сэтгэгдэлээсээ хуваалцлаа. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Гучин –Ус сумын нутгийн зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүүгээр сэтгэлийн бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад У.Мөнх-Эрдэнийн хувьд AIBA буюу олон улсын боксын холбооны бүхий л тэмцээн уралдаанаас медаль хүртсэн манай улсын анхны тамирчин болж байгаа юм.

Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл