“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
“Бага олимп”-ийн бэлгэдэл Мазаалай
Энэ жилийн “Бага олимп”-ийн наадмын бэлгэ тэмдгээр говийн Мазаалайг нэрлэжээ.Тэмцээнд түрүүлж медальт байрт орсон тамирчдад Мазаалай баавгайгаар бэлэг барьж байсан юм.Монгол орны говь цөлийн онцлогийг шингээсэн Мазаалайн тоо толгой хорогдон өдгөө дөнгөж 25-30-ын хооронд хэлбэлзэж байгаа билээ. 2008 онд Бээжингийн олимпийн бэлгэ тэмдэг Хятадын үндэсний баавгай болох Панда болж байсан бол Монголын “Бага олимп”-ийн бэлгэдэл Мазаалай байсан нь нүдээ олсон хэрэг болсныг ч цугласан олон хэлж байлаа. “Бага олимп”-ийн эхний өдөр чөлөөт бөх, шатар, волейбол, үндэсний бөх, ширээний теннисний төрлүүдээр явагдсан.Харин хоёр дахь өдөр сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх, хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнүүд болсон юм.
Үндэсний бөхийн аваргаар аймгийн арслан Б.Эрдэнэхүү тодров

“Бага олимп”-ийн наадмын үндэсний бөх тойргоор барилдаж, дөрвөн группийн зохион байгуулалттайгаар болсон юм.Улмаар аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Ч.Баасанбат нар үзүүр түрүүнд үлдсэн.Барилдаанд 30 бөх зодоглосноос Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү 16-аас 15 давж, түрүүлэн алтан медалийн эзэн болов.Харин мөнгө, хүрэл медалийг Баян-Овоо сумын харьяат аймгийн арслан Ч.Баасанбат, Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар адил 14 давж хүртсэн юм.Аймгийн арслан Б.Бат-Орших “Тойргийн барилдаан нэлээд хүнд байлаа.Нийтдээ 16 барилдсанаас хоёр унасан.Аймгийн наадамд мөн амжилттай оролцсон.Баяртай байна” гэж байсан.Мөн барилдаанд аймгийн арслан гурав, аймгийн заан ес, харцага цолтон 14 байсан.Медальт байрт шалгарсан бөхчүүдийн шагналыг улсын аварга О.Балжинням гардуулсан аж.2008 оны тус наадамд алтан медалийг аймгийн начин Ж.Отгонбаатар хүртэж байсан бол Ч.Баасанбат энэ жил хошой мөнгөн медалийн эзэн боллоо.Харин хүрэл медалийг аймгийн заан Х.Буянмөнх хүртсэн байна.
Баянхонгорчууд 1975 оноос хойш волейболоор аваргалжээ
Волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй 60 баг орсон.Эмэгтэй багийн аваргаар Баянцагаан, хоёрдугаар байрт I баг, харин гуравдугаар байр буюу хүрэл медалийг Шинэ жинст сумынхан хүртлээ. Эрэгтэй багийн тоглолтыг Богд сумынхан тэргүүлсэн бол удаах байранд Эрдэнэцогт, хүрэл медалийг Жинст сумынхан хүртсэн байна. Тус аймгийнхан 1975 оноос хойш улс, аймгийн чанартай тэмцээнүүдэд дараалан медаль авч байсан тухай зохион байгуулагчид ам нэгтэй хэлж байв.
Шатар сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн
Шатрын тэмцээнд 21 сумын 60 тамирчин оролцсон бөгөөд эхний өдөр таван өрөг, хоёр дахь өдөр гурван өрөг тоглосноор тэмцээний дүн гарлаа.Эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг долдугаар багийн тамирчин Я.Бүрэндэлгэр 7.5 оноогоор эзэлсэн бол мөнгөн медалийг нэгдүгээр багийн тамирчин Ц.Одонгэрэл, хүрэл медалийг наймдугаар багийн тамирчин Л.Хонгорсүрэн нар тус тус 7.0 оноогоор хүртлээ.Харин эмэгтэйчүүдийн төрөлд алтын болзлыг наймдугаар багийн тамирчин Ш.Норов 7.5, мөнгөн медалийг хоёрдугаар багийн тамирчин Ж.Мэнд-Амар 7.0, хүрэл медалийг Богд сумын тамирчин Л.Пүрэвлхам 6.5 оноогоор тус тус хүртсэн юм.Зохион байгуулагчийн хэлж буйгаар шатрын тэмцээнийг Швейцарь системээр буюу хожсон нь хожсонтойгоо тоглох зарчмаар явуулж байгаа аж.Оролцогчдын хувьд хамгийн бага нь 11 настай бол 80 настай буурай ахмад тоглогчоор тодроод байна.Анх дөрвөн жилийн өмнө зохион байгуулж байхад шатрын төрлөөр 27 хүн оролцож байсан бол өдгөө энэ тоо 60-д хүрч өсчээ.
Эцсийн тулаан багш шавийн хооронд өрнөлөө
Ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй 60 тамирчин өрсөлдсөн юм. Холимог, ганцаарчилсан хоёр төрлөөр зохион байгуулагдсан тэмцээний холимог багийн төрөлд алтан медалийг нэгдүгээр багийн тамирчин, спортын дэд мастер Б.Сийлэгмаа, спортын дэд мастер Н.Мөнх-Оргил, мөнгөн медалийг Эрдэнэцогт сумын тамирчин спортын мастер Б.Эрдэнэсувд, Б.Тэмүүлэн, хүрэл медалийг Шинэ жинст сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ, Б.Нямсүрэн нар авлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Р.Маргад, мөнгөн медалийг М.Мөнх-Оргил, хүрэл медалийг Г.Бат-Эрдэнэ нар хүртсэн юм.Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг спортын мастер Б.Эрдэнэсувд, мөнгөн медалийг Б.Сийлэгмаа, хүрэл медалийг Б.Батдэлгэр нар хүртлээ.Эмэгтэйчүүдийн төрөлд алтын төлөө ширүүхэн тулаан болсон бөгөөд Биеийн тамир спорт хорооны газрын дасгалжуулагч, спортын мастер Б.Эрдэнэсувд өөрийн шавь Б.Сийлэгмаатай тоглон ялалт байгуулсан юм.
Үндэсний бөх “Хүчний гурван төрөлт”-ийн аварга боллоо

Бага олимпийн хүчний гурван төрөлт нийт 50 гаруй тамирчид +75 кг, -75 кг-ын жинд газраас, цээжнээс, суултаар өргөх гэсэн гурван төрөлд бяраа сорилоо. Тэдгээрээс +75 кг-ын жинд Б.Мөнхтүшиг үндэсний бөхөөр барилддаг ч хүчний гурван төрлөөр анх удаа хүч үзэн алтан медаль хүртлээ.Тэрбээр 270 кг-д сууж, алтын болзол хангасан юм. Мөнгөн медалийг С.Бат-Ирээдүй, хүрэл медалийг М.Батцэнгэл нар хүртлээ. Хүчний гурван төрөлтийн -75 кг-ийн жинд алтан медалийг Богд сумын тамирчин Б.Гансүх, мөнгөн медалийг Баян-Өндөр сумын тамирчин Э.Сувджамц, хүрэл медалийг “Хамо” багийн тамирчин Ч.Цэрэндорж нар хүртлээ. “Бага олимп”-ийн наадамд улсын аваргын медальт тамирчин болон үндэсний бөх, хүчний гурван төрөлтөөр хичээллэдэг тамирчид өрсөлдсөн юм.
Оддын үзүүлэх тоглолтод бөхчүүд тэргүүлэв
“Бага олимп”-ийн наадмын сонирхолтой үзүүлбэрийн нэг нь оддын холимог тоглолт байлаа.Холимог тоглолтын төрөлд “Лондон-2012” олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очир, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ М.Уранцэцэг мөн улс аймгийн цолтой бөхчүүдээс нэг талын баг бүрдлээ.Харин нөгөө талын багт UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, дуучин A Cool буюу Б.Анхбаяраар ахлуулсан сэтгүүлчид тоглосон юм.Тоглолтын эхний үед сэтгүүлчдийн баг хоёр оноогоор тэргүүлж байсан бол эцсийн мөчид бөхчүүдийн баг аваргалсан юм.Зохион байгуулагчдын хэлснээр “Үзүүлэх тоглолт учраас хожих хожигдохдоо гол нь биш шоу тал руугаа байх нь чухал” хэмээж байсан.Үүнийг ч сэтгүүлчдийн баг үйл хөдлөл, хөгжөөн дэмжигчдээсээ эхлээд нэлээд сайн баримталж байлаа.
Буухиа гүйлтийн төрөлд нэгдүгээр баг аваргалав
Буухиа гүйлтийн төрөлд нийт 30 багийн 120 тамирчин өрсөлдсөн юм.Тамирчид хоёр өдөр өрсөлдлөө.Буухиа гүйлтийн төрөлд алтан медалийг нэгдүгээр баг, мөнгөн медалийг дөрөвдүгээр баг, хүрэл медалийг Бууцагаан сумын баг тамирчид тус тус хүртлээ.
Нэгдүгээр багийнхан сагсан бөмбөгийн төрөлд ч одтой байлаа
Сагсан бөмбөгийн төрөл “Бага олимп”-ийн хоёр дахь өдөр болон 20 сум, есөн багийн эрэгтэй 30, эмэгтэй 30 баг оролцлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтыг нэгдүгээр багийн тамирчид, мөнгө “Хамо” баг, хүрэл медалийг Эрдэнэцогт сумын баг тамирчид хүртсэн юм.Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг тав, мөнгөн медалийг долоо, хүрэл медалийг нэгдүгээр багийн тамирчид тус тус хүртлээ.
Баянхонгор аймагт зохиогдож буй “Бага олимп”-ийн хүрээнд чөлөөт бөхийн төрөлд шилдэг тамирчдаа тодрууллаа. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 59 кг-ын жин болон эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 84 кг-ын жингийн шилдгүүдийг тодруулсан юм.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд:
48 кг-ын жинд:
Н.Аринжаргал алт,
Д.Нандинцэцэг мөнгө,
Б.Чойжмаа, н.Тамжидмаа нар хүрэл
55 кг-ын жинд
Э.Энхбул-алт
М.Уранчимэг-мөнгө
Д.Лхамсүрэн, Н.Жавзанпагма-хүрэл
59 кг-ын жинд
Ж.Түмэнжаргал -алт
М.Лхагвалхам-мөнгө
Ж. Энхбаатар, н.Бат-Амгалан-хүрэл медалийн эзэд боллоо.
Анх 2008 онд зохион байгуулагдахад 14 сумын 80 гаруй тамирчин өрсөлдөж байсан аж.Энэ удаад тамирчдын тоо улам өссөнд зохион байгуулагчид таатай хүлээн авч “2016 онд УАШТ болж байгаа юм шиг болох нь” хэмээв.
“Бага олимп”-ийн шилдгүүд тодрох торгон агшин

Наймдугаар сарын 12-нд Олимпийн медальтнуудаа алдаршуулснаар Баянхонгорын “Бага олимп”-ийн хаалтын үйл ажиллагаа эхэллээ. Эхлээд 2008 онд болсон “Бага олимп” болон 2012 оныхтой харьцуулан хошой болон хос медальнуудыг алдаршуулсан юм. Үүнд, Богд сум волейболын төрөлд хошой алтан медаль, Шинэ жинст сум 2008 онд мөнгө 2012 онд хүрэл медаль авснаар хос медальт, Долдугаар баг жүдо бөхийн төрөлд хос медаль, Долдугаар баг шатрын төрөлд хос медалийг тус тус авлаа.
“Бага олимп”-ийн хамгийн хамгийн
Олон медальт багаар Номгон сумын нэгдүгээр баг тодорлоо.
Хамгийн олон медаль авснаар цомын эзэн болсон нэгдүгээр багийн ахлагч Ж.Сайнбилэг:
-Баянхонгор аймгийн “Бага олимп” сайхан болж өнгөрлөө.Манай нэгдүгээр багийн хувьд 2008 онд болсон олимпод медаль авч байсан. Энэ удаад ч гэсэн медалийн тоогоор тэргүүлэн цомын эзэн болсондоо баяртай байна. Манайхаас нийт 30 баг явсан.Теннис, шатрын төрөлд алт мөнгө, жүдо бөхийн төрөлд алтан медаль авснаар үндсэндээ таван алт, нэг мөнгө, хүрэл авсан амжилттай байлаа.Багийнхаа дүнгээр тэргүүлсэндээ баяртай байна.Бэлтгэлийн хувьд өмнөх олимп дуусаад шууд орсон гэхэд болно.
-Хамгийн өндөр тамирчин Шинэ жинст сумын Б.Батбаяр /193 см/
-Хамгийн намхан тамирчин тавдугаар багийн тамирчин Э.Оюунбаяр /128 см/
-Хамгийн ахмад тамирчин Өлзийт сумын н.Сүрэн /80 настай/
-Хамгийн залуу тамирчин хоёрдугаар багийн тамирчин А.Төгөлдөр /10 настай/
-Хамгийн хүчтэй тамирчин Богд сумын Д.Гантөр /76.5 кг жинтэй бөгөөд 650 кг-ийг өргөсөн/
Номгон сумынхан тэргүүн байрт шалгарлаа
“Бага олимп”-ийн эхний гурван байрыг 81 оноотойгоор Номгон сум тэргүүллээ.Харин хоёрдугаарт Богд сум, “Хамо ТББ”-ынхан тодорсон юм.Мөн энэ үеэр Баянхонгор нутгаас төрсөн МУГТ Н.Энхбатад медаль гардууллаа.Тэрбээр 1988 онд Сөүлийн олимпийн наадмын боксын тэмцээний 60 кг -ын жинд хүрэл медаль хүртэж олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болж байжээ.Шагнал гардуулахаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Жаргал, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч, МУГТ Н.Энхбат, Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй олон хүмүүс ирсэн байлаа.

0 Сэтгэгдэл