Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Паралимпын тамирчид маргааш Лондонг зорино
Паралимпын 14 дүгээр их наадам энэ сарын 29 -өөс ирэх сарын сарын 9 ны хооронд Лондон хотноо болж ОУПХ-ны 160 гишүүн орны 4200 тамирчин пара спортын 20 төрөлд 470 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсын тамирчдаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцохоор болсон. Харин баг тамирчдын дасгалжуулагчаар пара буудлагын шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Л.Ундралбат, пара жудо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Даариймаа, пара хөнгөн атлеткийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдорж нар оролцохоор болсон билээ. Тус тэмцээнд оролцох баг тамирчдыг өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Лондонгийн олимпын багаар ахлагчаар ажилласан, Монгол Улсын шадар сайд М.Энхболд тэргүүтэй хүмүүс тэмцээн уралдаанд нь амжилт хүсч үдэн гаргалаа. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчид маргааш эх орноосоо мордох юм.
Паралимпын 14 дүгээр их наадам энэ сарын 29 -өөс ирэх сарын сарын 9 ны хооронд Лондон хотноо болж ОУПХ-ны 160 гишүүн орны 4200 тамирчин пара спортын 20 төрөлд 470 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсын тамирчдаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцохоор болсон. Харин баг тамирчдын дасгалжуулагчаар пара буудлагын шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Л.Ундралбат, пара жудо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Даариймаа, пара хөнгөн атлеткийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдорж нар оролцохоор болсон билээ. Тус тэмцээнд оролцох баг тамирчдыг өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Лондонгийн олимпын багаар ахлагчаар ажилласан, Монгол Улсын шадар сайд М.Энхболд тэргүүтэй хүмүүс тэмцээн уралдаанд нь амжилт хүсч үдэн гаргалаа. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчид маргааш эх орноосоо мордох юм. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















