Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
32 жилийн их хүлээлтийн эзэн эх орондоо ирлээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын наадамд Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй дөрөв, эмэгтэй бүтэн багаараа буюу дөрвөн жинд олимпын эрхээ өвөртөлж оролцсон билээ. Баг тамирчдаас тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр барилдсан ОХУ-ын Москва хотноо болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг элэг нэгтнүүдээ баярлуулж 1980 оноос хойш тасарсан чөлөөтийн медалийн буухиаг үргэлжлүүлж хүрэл медалиар энгэрэээ мялаасан. Ийнхүү 32 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн гавьяат тамирчин, түүний дасгалжуулагч З.Дүвчин болон тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр 6:0 минутад Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсын хамгийн анхны олимпын хүрэл медальт гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав, БТСГ-ын удирдлагууд, чөлөөт бөхийн холбооны багш дасгалжуулагч, тамирчид хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр Лондонгийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг “Хамгийн түрүүнд бүхий л тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж тусладаг чөлөөт бөхийн холбооны хамт олон болон энэ спортод ороход нөлөөлсөн З.Дүвчин багшдаа баярласан талархсанаа илэрхийлэх нь зүйтэй байх. Цаашлаад олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Тэр бүгдэд өндөр амжилт гаргах болно оо” хэмээн ард түмэндээ амлалаа.

0 Сэтгэгдэл