БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Британийн засгийн газар Экваторын ЭСЯ-ыг сүрдүүлж байна гэлээ

“Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хүлээлгэн өгөхгүй бол Британийн засаг захиргаа Эквадороос Лондонд суугаа элчин сайдын яам руу дайран орж авахад хүрч магадгүй гэж Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгдсэн байна. Лхагва гарагт Китод хийлгэсэн хэвлэлийн хурал дээрээ сайд Их британийн Засгийн газраас ирүүлсэн илгээлтэд ийм аюул агуулагдаж байна гэжээ. Гадаад хэргийн сайд үүнийг “Хүчирхийлэл агуулсан, нөхөрсөг биш баримт бичиг” гээд олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж нэрлэжээ. Сайд бас Эквадорын Засгийн газар Жулиан Ассажид улс төрийн орогнол олгох эсэх асуудлаар өнөөдөр шийдвэр гаргана гэсэн байна. “Викиликс” сайтыг үндэслэгч АНУ болон олон улсын нууц баримт бичгийг дэлгэсний учир баривчлагдаад батлан даалтад гарсныхаа дараа Лондон дахь ЭСЯ-нд орогноод сар хагас болж байгаа юм. Өөрийг нь улс төрийн шалтгаанаар мөрдөн мөшгиж байгаа учраас улс төрийн орогнол олгооч ээ хэмээн Эквадорын диломат байгууллагад хүсэлт гаргасан юм.
Ц.Хас

0 Сэтгэгдэл