Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн зэвсэгт дайчид хуучин дэглэмийн 150 офицерийг дэлбэлэхийг завджээ
Сирийн чөлөөт армийн дайчид лхагва гарагийн орой нийслэл Дамаскт НҮБ-ын ажиглагчдын байрлаж байсан Dama Rose зочид буудлын дэргэд халдлдага үйлдсэн байна. Тэд шатах тослох материал ачсан авто цистернд тэсрэх бодис бэхлэн барилгын дэргэд зогсоосон байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Зэвсэгт дайчид эхлээд цэргийн өндөр албан тушаалын 150 офицер цуглаад байсан Сирийн армийн Жанжин штабын байрны дэргэд бөмбөг дэлбэлсэн гэсэн байна. Барилга бүрэн сүйрсэн ч офицеруудын хувь заяа тодорхойгүй байна гэжээ. Харин үүнийг Сирийн Гадаад хэргийн сайдын орлогч Фейсал Мекдед няцааж байна.
Сирийн ерөнхий сайдын албан өргөө байрладаг Эль-Маззе хороололд Башар Асадыг эсэргүүцэгчид болон цэргийнхний хооронд ширүүн тулаан болсон гэж Лондонд байрлаж байгаа сирийн хүний эрхийг хамгаалах  судалгааны төвөөс  мэдээллээ. Гэхдээ хараат бус эх сурвалжууд үүнийг батлаагүй байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан