БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Маргаантай арлыг чөлөөлөхийг Хятад улс Японоос шаардлаа

Маргаантай Сэнкаку арал дээр японы талынхны барьцаалаад байгаа хятадын 14 иргэнийг ямар ч яриа хэлэлцээргүйгээр яаралтай суллахыг Хятад улс Японоос шаардлаа. Уг арлыг хятадууд Дяоюйдао гэж нэрлэдэг байна. Лхагва гарагийн өглөөгүүр Гонконгоос гарч явсан загасчны завьтай хүмүүсийг японы эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин энэ үйл явдлыг “Дяоюйдао арал дээр хятадын иргэдийг хууль бусаар саатуулсан” гээд “Японы тал хятадын загасчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ямар ч нөхцөлгүйгээр түргэн суллах ёстой” гэж тэмдэглэсэн байна.
Хариуд нь Японы тал “Хятадууд японы газар нутагт хууль бусаар нэвтэрсэн” гээд загасчдыг ойрын үед Гонконг руу буцаана гэжээ.
Дорнод Хятадын тэнгист Тайваны арлаас зүүн хойд зүгт 170 км-т байх энэ таван арлынэ өрөв нь ийнхүү Япон Хятад хоёрын маргаантай бүсэд оршдог юм. Япон болохоор 1895 оноос манай мэдэлд байсан гэдэг бол Бээжин 1783, 1785 оны газрын зураг дээр хятадын нутагт орсон байдаг гэж маргалддаг байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ арал АНУ-ын мэдэлд байснаа 1972 онд Японы мэдэлд буцааж өгчээ. Хятад болохоор япон энэ арлыг хууль бусаар эзэмшиж байна гэдэг бол Япончууд харин ашигт малтмал ихтэй болохоор хятадууд эзэмших гэж байна гэж буруутгадаг байна.
Х.Өлзий
Muusain hujaa nar havi oiriinhoo arlig bainga bulaatsaldaj baihiin.Shunaltai gedeg n.Orostoi Damani arlig bulaatsaldaj daitah dohson sh te
RIP Монгол Хэл

Маргаантай Сэнкаку арал дээр японы талынхны барьцаалаад байгаа хятадын 14 иргэнийг ямар ч яриа хэлэлцээргүйгээр яаралтай суллахыг Хятад улс Японоос шаардлаа. Уг арлыг хятадууд Дяоюйдао гэж нэрлэдэг байна. Лхагва гарагийн өглөөгүүр Гонконгоос гарч явсан загасчны завьтай хүмүүсийг японы эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин энэ үйл явдлыг “Дяоюйдао арал дээр хятадын иргэдийг хууль бусаар саатуулсан” гээд “Японы тал хятадын загасчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ямар ч нөхцөлгүйгээр түргэн суллах ёстой” гэж тэмдэглэсэн байна.
Хариуд нь Японы тал “Хятадууд японы газар нутагт хууль бусаар нэвтэрсэн” гээд загасчдыг ойрын үед Гонконг руу буцаана гэжээ.
Дорнод Хятадын тэнгист Тайваны арлаас зүүн хойд зүгт 170 км-т байх энэ таван арлынэ өрөв нь ийнхүү Япон Хятад хоёрын маргаантай бүсэд оршдог юм. Япон болохоор 1895 оноос манай мэдэлд байсан гэдэг бол Бээжин 1783, 1785 оны газрын зураг дээр хятадын нутагт орсон байдаг гэж маргалддаг байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ арал АНУ-ын мэдэлд байснаа 1972 онд Японы мэдэлд буцааж өгчээ. Хятад болохоор япон энэ арлыг хууль бусаар эзэмшиж байна гэдэг бол Япончууд харин ашигт малтмал ихтэй болохоор хятадууд эзэмших гэж байна гэж буруутгадаг байна.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
2014.03.26
2013.02.15
























