Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакаст хүчтэй салхинаас болж онц байдал тогтоолоо
ОХУ-ын Хакасын нутаг, Шириний районы Жемчужный, Сон, Гальж суурингуудыг дайрсан хүчтэй салхины улмаас онц байдал тогтоосон байна. Бүгд найрамдах улсын удирдлага ОХУ-ын Онц байдлын яаманд хандаж гамшгийн уршгийг арилгахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Бүгд найрамдах улсын төв төдийгүй Онцгой байдлын яамны оперативын хэсгийнхэн ч Красноярск, Москватай холбоо барьж чадахгүй байгаагаас өнөөдөр өглөө Сон суурингийн нутгаар хөдөлгөөнт эргүүл ажиллуулахад хүрчээ. Үүний зэрэгцээ Онцгой байдлын удирдах газар барилгын яаралтай бүлэг байгуулан ажиллуулж эхэлсэн байна. 13,14-ний өдрүүдэд болсон хүчтэй салхи, мөндрийн улмаас орон сууцны 671 барилга, нийгэм ахуйн есөн байгууламж эвдэрч сүйдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан