БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Иракт цуврал алан хядах ажиллагаа болж олон арван хүн амь үрэгдлээ
Өчигдөр Иракт болсон цуврал алан хядах ажиллагааны улмаас 55 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархаджээ.
Багдад хотын лалын шашны шиа урсгалыг дагагчид голдуу оршин суудаг дүүрэгт өглөөд тэсрэх бөмбөг хийсэн машин дэлбэрч долоон хүн амь үрэгдэж, 31 хүн шархадсан бол өдөр нь Дакук хотноо тэсрэх бөмбөгтэй өөр нэг машин дэлбэрч долоон цагдаа алагдаж, 35 нь шархаджээ. Оройд Багдад хотоос 30 км-ийн зайнд байрладаг Мишад хотын хянан шалгах цэг рүү зэвсэглэсэн этгээдүүд гал нээж долоо цэргийн албан хаагчдын хөнөөж, наймыг шархадуулсан хэрэг гарчээ. Шиа урсгалыг дагагчид амьдардаг Кут хотноо тэсрэх бөмбөг хийсэн машин дэлбэрч гуч гаруй хүн шархадсан, Таль Афар хотноо амиа золиослогч цайны газар өөрийгөө дэлбэлж долоон хүний аминд хүрээд Багдад хотод тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрч 20-оод хүний аминд хүрчээ.
Иракт зөвхөн наймдугаар сар гараад 150 гаруй алан хядах ажиллагаа болж 190 гаруй хүн амиа алджээ.
0 Сэтгэгдэл
























