Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил хаясан уурхайчид руу цагдаа нар бууджээ
Өмнөд Африкийн Бүг Найрамдах улсын Йоханесбург хотоос 100 км-ийн зайнд байрладаг цагаан алтны уурхай ажилчид ажил хаялт зарлаад байгаа билээ. Ажил хаялтын газар хэв журам сахиулахаар очсон цагдаа нар уурхайчидтай мөргөлдөөн хийхдээ гал нээсэн байна. Үүний улмаас 38 уурхайчин амь үрэгдсэн тухай ӨАБНУ сөрөг хүчний "Ардчилсан эвсэл" нам мэдэгдсэн ч цагдаа нар хүний амь үрэгдсэн гэсэн мэдээг батлаагүй байна. 

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийг түлхэн унагаснаас хойш цагдаа нарын гарт ийм олон амиа алдаж байсан тохиолдол гараагүй байсан. Энэ улсын ерөнхийлөгч Жейкоб Зума нь болсон үйл явдалд ихэд цочирдсон гэдгээ мэдэгдээд хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн хариуцлагад татах тушаалыг хууль хяналтын байгууллагуудад өгсөн тухайгаа мэдэгдлээ. 

Цагаан алтны илрээд байгаа дэлхийн нөөцийн 80% нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан