БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Брейвикээс болж Норвегийн цагдаагийн дарга огцорлоо
Норвегийн алуурчин Андерс Брейвик Осло хотод бөмбөг дэлбэлж, Утойя аралд галт зэвсгээр буудаж олон хүний амь нас хөнөөх үеэр хууль сахиулах байгууллага алдаа гаргасаны учир тус улсын цагдаагийн газрын тэргүүн Ойстен Мэланд албан тушаалаасаа огцорсон байна. Энэ хэргийн талаар мөрдөн шалгасан дүнг лхагва гарагт Хуульзүйн сайд Грете Фаремд өгчээ. Цагдаагийн тэргүүн Мэланд “Хэрэв Хуульзүйн яам, бусад улс төрийн байгууллагууд энэ дүнг зөвшөөрч байгаа бол би албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжгүй болно” гэсэн байна. Мөрдөн шалгасан комисс нийслэл хотод болон Утойя арал дээр Бревикийн хийсэн халдлагыг таслан зогсоох боломжтой байсан гэжээ. Тэр ч байтугай цагдаагийнхан Брейвикийг бүр өмнө нь саатуулах байсан гэсэн байна. Андерс Бревик өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд дээрх хоёр халдлагаар 77 хүний амь нас бүрэлгэж 240 хүнийг шархдуулсан юм.
Норвегийн алуурчин Андерс Брейвик Осло хотод бөмбөг дэлбэлж, Утойя аралд галт зэвсгээр буудаж олон хүний амь нас хөнөөх үеэр хууль сахиулах байгууллага алдаа гаргасаны учир тус улсын цагдаагийн газрын тэргүүн Ойстен Мэланд албан тушаалаасаа огцорсон байна. Энэ хэргийн талаар мөрдөн шалгасан дүнг лхагва гарагт Хуульзүйн сайд Грете Фаремд өгчээ. Цагдаагийн тэргүүн Мэланд “Хэрэв Хуульзүйн яам, бусад улс төрийн байгууллагууд энэ дүнг зөвшөөрч байгаа бол би албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжгүй болно” гэсэн байна. Мөрдөн шалгасан комисс нийслэл хотод болон Утойя арал дээр Бревикийн хийсэн халдлагыг таслан зогсоох боломжтой байсан гэжээ. Тэр ч байтугай цагдаагийнхан Брейвикийг бүр өмнө нь саатуулах байсан гэсэн байна. Андерс Бревик өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд дээрх хоёр халдлагаар 77 хүний амь нас бүрэлгэж 240 хүнийг шархдуулсан юм. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























