БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Бразиль 65.6 тэрбум ам.доллараар зам барина
Ойрын хэдэн жилд болох спортын хамаг л том тэмцээн уралдааныг зохион байгуулах эрх аваад буй Бразиль улс дэд бүтцийн салбартаа асар том хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. Гэхдээ энэ нь хөлбөмбөгийн ДАШТ юм уу 2016 оны олимпын наадамтай холбоотой юм биш. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулах замаар эдийн засгаа тэтгэх бодлого юм. Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф өчигдөр бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ тухай зарласан бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд төмөр зам болон хурдны зам барих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулснаа танилцуулжээ. 30 жилийн хугацаанд нийтдээ 65,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс эхний таван жилд 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх ажээ. Асар том тоогоор яригдаж буй энэ хөрөнгө оруулалтын дүнд Бразиль улс 10 мянган километр төмөр зам, 7500 километр урт өндөр хурдны замтай болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг нүргэлүүлэх энэ төслийн гол ажлыг Бразилийн Хурдасгасан Хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг болох концессын хуулийн дагуу төр-хувийн хэвшлийн компаниуд хамтран гүйцэтгэнэ гэж Дильма Руссеф мэдэгдлээ.
Бразиль улс ийнхүү дэд бүтэцдээ тусгайлан хөрөнгө хаяснаар 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпыг зохион байгуулахад томоохон бэлтгэл болж өгч байгаа юм.
Ойрын хэдэн жилд болох спортын хамаг л том тэмцээн уралдааныг зохион байгуулах эрх аваад буй Бразиль улс дэд бүтцийн салбартаа асар том хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. Гэхдээ энэ нь хөлбөмбөгийн ДАШТ юм уу 2016 оны олимпын наадамтай холбоотой юм биш. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулах замаар эдийн засгаа тэтгэх бодлого юм. Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф өчигдөр бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ тухай зарласан бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд төмөр зам болон хурдны зам барих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулснаа танилцуулжээ. 30 жилийн хугацаанд нийтдээ 65,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс эхний таван жилд 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх ажээ. Асар том тоогоор яригдаж буй энэ хөрөнгө оруулалтын дүнд Бразиль улс 10 мянган километр төмөр зам, 7500 километр урт өндөр хурдны замтай болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг нүргэлүүлэх энэ төслийн гол ажлыг Бразилийн Хурдасгасан Хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг болох концессын хуулийн дагуу төр-хувийн хэвшлийн компаниуд хамтран гүйцэтгэнэ гэж Дильма Руссеф мэдэгдлээ. Бразиль улс ийнхүү дэд бүтэцдээ тусгайлан хөрөнгө хаяснаар 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпыг зохион байгуулахад томоохон бэлтгэл болж өгч байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























