БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Эдийн засгийн өсөлт саарсан ч Хятад зорилгодоо хүрч чадна гэв
Хятадын эдийн засаг сүүлийн саруудад дарамтад ороод байгаа ч энэ онд биелүүлэхээр төлөвлөсөн зорилгодоо хүрч чадна гэж Ерөнхий сайд Вен Зяабао мэдэгдлээ.
Дэлхий нийтийн эрэлт буурч байгаагаас Хятадын экспортын хэмжээ багасч, дотоодын хэрэглээ нь ч хумигдаж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах болсон билээ. Өнгөрсөн улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувьтай гарсан. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал сайн үзүүлэлт боловч Хятадын өөрийнх нь өнгөрсөн гурван жилд үзүүлсэн амжилттай харьцуулбал удаашралтай байгаа юм. Өнгөрсөн сарын статистик үзүүлэлтээр ч тус улсын экспорт, импортын өсөлт огцом буурч, гадаад, дотоодын эрэлт багассан дүр зураг ажиглагдсан. Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Учир нь, Хятадын хамгийн том зах зээл болох АНУ, Европын холбоонд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь эргээд тус улсын өсөлтийг хойш нь татахаар байна. Хятадын эдийн засгийн талаарх таагүй таамаглалаас үүдэн зарим хөрөнгө оруулагч мөнгөө буцаан татаж байна гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Тиймээс Хятадын эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын санааг амраахын тулд эдийн засгийн өсөлтөө тогтвортой барьж чадна хэмээн мэдэгдсээр байна. Төв банк ч өнгөрсөн зургадугаар сараас хойш хоёр удаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм.
Хятадын эдийн засаг сүүлийн саруудад дарамтад ороод байгаа ч энэ онд биелүүлэхээр төлөвлөсөн зорилгодоо хүрч чадна гэж Ерөнхий сайд Вен Зяабао мэдэгдлээ. Дэлхий нийтийн эрэлт буурч байгаагаас Хятадын экспортын хэмжээ багасч, дотоодын хэрэглээ нь ч хумигдаж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах болсон билээ. Өнгөрсөн улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувьтай гарсан. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал сайн үзүүлэлт боловч Хятадын өөрийнх нь өнгөрсөн гурван жилд үзүүлсэн амжилттай харьцуулбал удаашралтай байгаа юм. Өнгөрсөн сарын статистик үзүүлэлтээр ч тус улсын экспорт, импортын өсөлт огцом буурч, гадаад, дотоодын эрэлт багассан дүр зураг ажиглагдсан. Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Учир нь, Хятадын хамгийн том зах зээл болох АНУ, Европын холбоонд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь эргээд тус улсын өсөлтийг хойш нь татахаар байна. Хятадын эдийн засгийн талаарх таагүй таамаглалаас үүдэн зарим хөрөнгө оруулагч мөнгөө буцаан татаж байна гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Тиймээс Хятадын эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын санааг амраахын тулд эдийн засгийн өсөлтөө тогтвортой барьж чадна хэмээн мэдэгдсээр байна. Төв банк ч өнгөрсөн зургадугаар сараас хойш хоёр удаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























