БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Гэмт хэрэгтний сахал шүүх хурал хойшлуулав
Одоогоос гурван жилийн өмнө АНУ-ын Техас муж дахь Форт Хүүдийн цэргийн баазад 13 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг тохиолдсон билээ. АНУ төдийгүй дэлхий нийтийг цочроосон энэ хэргийн сэжигтэн нь тус цэргийн баазын сэтгэл зүйч эмч Нидал Хасан байсан юм. Хамт ажилладаг нөхөд рүүгээ хүйтэн зэвсэг шагайсэн Нидал Хассаныг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн ч хэд хэдэн удаа хойшлоод байна. Учир нь, Н.Хасан шүүх хуралд ирэхдээ сахлаа ихээр ургуулсан байсан нь нэгдүгээрт сэжигтнийг таньж тогтооход хүндрэл учруулж буйгаас гадна хоригдлуудын үс, сахлыг хусах ёстой гэсэн дүрмийг зөрчиж байгаа юм. Гэвч сэжигтэн сахлаа авахуулахыг эсэргүүцэж, хэрэв хүчээр хусах юм бол лалын шашных нь итгэл үнэмшилд халдсан хэрэг болж, улмаар хүний эрхийг нь зөрчинө гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байна. Энэ маргаанаас үүдэн шүүх хурал хэдэнтээ хойшилж, сэжигтний сахлыг авах эсэхийг шийдэж ядан байгаа гэнэ. Н.Хасаныг шүүх хурал ирэх даваа гаригт эхлэх ёстой ч түүний сахлыг хэрхэхээ шүүх хараахан шийдвэрлээгүй байна.
Одоогоос гурван жилийн өмнө АНУ-ын Техас муж дахь Форт Хүүдийн цэргийн баазад 13 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг тохиолдсон билээ. АНУ төдийгүй дэлхий нийтийг цочроосон энэ хэргийн сэжигтэн нь тус цэргийн баазын сэтгэл зүйч эмч Нидал Хасан байсан юм. Хамт ажилладаг нөхөд рүүгээ хүйтэн зэвсэг шагайсэн Нидал Хассаныг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн ч хэд хэдэн удаа хойшлоод байна. Учир нь, Н.Хасан шүүх хуралд ирэхдээ сахлаа ихээр ургуулсан байсан нь нэгдүгээрт сэжигтнийг таньж тогтооход хүндрэл учруулж буйгаас гадна хоригдлуудын үс, сахлыг хусах ёстой гэсэн дүрмийг зөрчиж байгаа юм. Гэвч сэжигтэн сахлаа авахуулахыг эсэргүүцэж, хэрэв хүчээр хусах юм бол лалын шашных нь итгэл үнэмшилд халдсан хэрэг болж, улмаар хүний эрхийг нь зөрчинө гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байна. Энэ маргаанаас үүдэн шүүх хурал хэдэнтээ хойшилж, сэжигтний сахлыг авах эсэхийг шийдэж ядан байгаа гэнэ. Н.Хасаныг шүүх хурал ирэх даваа гаригт эхлэх ёстой ч түүний сахлыг хэрхэхээ шүүх хараахан шийдвэрлээгүй байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























