Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАВЬЯАТУУД ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮЛЭЭХЭЭР БОЛЛОО

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний барилдаанаа хийлээ.

Тэрбээр “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай хүч үзэж оноогоор цэвэр ялагдлаа. Түүнчлэн 76 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин О.Бурмаа тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Кианд 2:5-аар дийлдлээ.

Ингэснээр манай гавьяатууд өрсөлдөгчөө хүлээхээр л болж байна. Тэдний өрсөлдөгчид шигшээд шалгарвал маргааш дагаж барилдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан