Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав

Испанид орон сууцны үнэ эрс өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт орон даяар жагсаал өрнөн, жагсагчид Мадридын төвд байрлан эсэргүүцлээ илэрхийлсний дараа Засгийн газар нь орон сууцны зохицуулалтаа шинэчлэхээр боллоо.

Тус багц арга хэмжээний хүрээнд компаниуд ашиг олох зорилгоор орон сууц худалдан авахыг хориглох, одоогийн түрээсийн гэрээнүүдийг хоёр жилээр заавал сунгах зэрэг заалтыг тусгасан байна. Мөн жуулчдад зориулсан түрээсийн орон сууцны татварыг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн иргэдийг албадан гаргахыг цаашид хязгаарлах зэрэг багтжээ. Багц арга хэмжээг энэ долоо хоногийн баасан гарагт Парламентаар батлах шаардлагатай боловч Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийн Засгийн газар Парламентад олонхын суудалгүй байгаа нь сорилт болохоор байна. Сүүлийн нэг жилд Испанид орон сууц худалдан авах үнэ 12.8 хувиар өсөөд буй нь Европын Холбооны 5.1 хувийн дунджаас ч давж эрчимжсэн үзүүлэлт юм.

эх сурвалж: https://bloombergtv.mn/news/muoxp5

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан