БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Түүхэн дэх хамгийн анхны автын осол хийсэн эр цагаадаж байжээ
Өнөөдөр авто тээврийн хэрэгсэл оролцсон осол аваар бараг л цаг тутам шахуу гардаг болсон. Заримдаа хүний аминд ч хүрэх нь бий. Харин авто машин бий болж, замын хөдөлгөөнд морин тэрэгтэй адилаар оролцох болсон цагаас хойш түүхэн анх удаа хүний аминд хүрсэн автын осол 116 жилийн өмнө яг энэ өдөр болж байжээ.
1896 оны 8-р сарын 17-ны өдөр Артур Эдсел гэгчийн барьж явсан машин 44 настай Брижит Дрискол гэгч эмэгтэйг мөргөснөөс болж эмэгтэй нь амиа алджээ. Хэргийн гэрч нар шүүх хурал дээр машин аймшигтай өндөр хурдтай явж байсан гэж мэдэгджээ."Англи Францын автомашины компани"-ийн төлөөлөгч байсан бөгөөд шинэ загварын машинаа олонд сурталчлан таниулах зорилгоор асаан гарч гудамжаар цаг дөрвөн бээр буюу цагт 6 км 437 метр гэсэн хурдтай явах ёстой байсан ч зорчигчын суудал дээр суулгасан бүсгүйдээ илүү таалагдах гээд цагт найман бээр буюу цагт 12 км-ийн хурдтай давхиж явсан байна. Эдсел нь машин барьж сураад ердөө 3 долоо хоног болж байжээ.
Брижит Дрисколыг мотортой, өөрөө явдаг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа анхааруулга, замын хашлагыг үл тоон зам хөндлөн гарч яваад морьгүйгээр өөрөө яваа тэрэг өөрийг нь дайрах гэж явааг гэнэт олж хараад, барьж явсан нарны халхаараа үргээх гэж нэг оролдоод яаж ч чадалгүй дайруулсан болохыг тогтоожээ. Тангарагатны шүүгчид хэргийг авч үзээд Дрискол хатагтай өөрийн хайхрамжгүй зангаас болж осолд орон амь үрэгдсэн гэж үзээд Артур Эдселийг цагаатгажээ.
Тодруулга
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд жил болгон авто тээврийн ослоос болж 120 мянга гаруй хүн амиа алдаж байдаг гэсэн статистик тоо байдаг.
0 Сэтгэгдэл
8948
БУРУУ ШҮҮ
2012.11.02
























