Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТОКИО-2020” олимпын үеэр  “MONGOLIA HOUSE” байгуулна

Зуны спортын XXXII Олимпийн наадам 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах билээ.

Өнөөдөр/2019.05.25/ Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио - 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, Олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

“Mongolia House” нь “Токио – 2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд, Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан