БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Дэд Ерөнхийлөгчийг босогчдын талд урваагүй гэв
Сирийн босогчид тус улсын Дэд Ерөнхийлөгч Фарук аль Шарааг Башар Аль Ассадаас нүүр буруулан оргож өөрсдийнх нь эгнээнд нэгдлээ гэсэн мэдээг хэдхэн цагийн өмнө тараасан юм.
Харин аль Шараагийн захиргааны төлөөлөгчид Сирийн телевизээр мэдэгдэл хийхдээ Дэд Ерөнхийлөгчийг хэзээ ч улсаа орхих бодолгүй байсан гэжээ. Мөн дэд Ерөнхийлөгч нь НҮБ-аас Сирид суух тусгай төлөөлөгчөөр Лахдар Брахимыг томилсон явдлыг дэмиж байгааг мэдэгдсэн байна.
Гэвч Сирийн босогчид энэхүү мэдээллийг худал гээд, дэд ерөнхийлөгч одоогоор Йордан улсад байгаа гэсэн байна.
Аль Шаараа нь 2006 оноос хойш Сирийн дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд ерөнхийлөгч Башар Ассадын хамгийн үнэнч хамтран зүтгэгчдийн нэгд тооцогддог.
Тодруулга
Сирийн өндөр албан тушаалтнууд босогчид болон барууны эрх баригчдын зүгээс ирж байгаа асар хүчтэй дарамт шахалтын дор босогчдын талд урвасан тохиолдол олон гарсан. Хамгийн сүүлд гэхэд л Сирийн Ерөнхий сайд Рийяд Хижаб босогчдын талд урвасан бөгөөд Засгийн газрын бусад түшмэддээ хандан өөрийнх нь жишээ дагахыг уриалсан мэдэгдэл хийсэн юм.
0 Сэтгэгдэл
























