Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ТОКИО-2020" хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдад тэтгэлэг гардууллаа

Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ.

Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна.

Өнөөдөр/2019.10.03/ Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тэтгэлгийг гардуулж, амжилт хүсэв.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж буй бөгөөд, тамирчид 1 сард 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.

"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:

Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү

Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа

Бокс - Б.Чинзориг, М.Намуун

Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг

Таэквондо - П.Тэмүүжин

Хөнгөн атлетик - Д.Гантулга

Байт харваа - Ж.Гантөгс

Хүндийн өргөлт - М.Анхцэцэг

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан