Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын шигшээ баг өнөөдөр Индонезитэй тоглоно
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгуулж байгаа билээ. Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын хувьд зохион байгуулагч гэдгээр давуу эрхтэйгээр оролцож зоогоо сонгон өрсөлдөж байгаа юм. Тодруулбал С зоонд буюу Индонези, Бахрейн, Тайванийн багуудтай тойргийн журмаар өрсөлдөж байна.Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтсан ба дасгалжуулагчаар сагсанбөмбөгийн спортын мастер Ганзориг ажиллаж байгаа юм.Тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр Бахрейны шигшээ багтай тоглолтоо эхлүүлж 74:95 онооны зөрүүгээр ялагдал хүлээсэн бол хоёр дахь тоглолтоо Тайваний хүчирхэг залуустай хийн 43:106 онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээлээ. Тэд өнөөдөр 20 цагаас Буянт-Ухаа дахь спортын цогцолборт Индонезийн шигшээ багтай тоглоно. Одоогийн байдлаар Хятад, Ливан, Тайвань, Иран, Филиппиний шигшээ багууд хоёр дахь ялалтаа аваад байна.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















