Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗИ ТИВИЙН 3 УДААГИЙН АВАРГА БОЛЛОО

Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 05-06-ны хооронд 13 орны 133 тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ. Багийн нийлбэр дүнгээр Монгол улс (19818 оноо) аварга, 2-р байранд БНХАУ (13536 оноо), 3-р байр Индонез улс (12439 оноо)

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр
III байр Б.Жамбалбаярням 3474 оноо, II байр БНХАУ Ши Жамиан 4004 оноо, I байр Ш.Наранбат 4361 оноо цуглуулан аварга боллоо.

III байр ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 5799 оноо, II байр Их Мастер У.Солонго 6076 оноо, I байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6993 оноогоор тэргүүллээ.

III байр БНХАУ Танг Хуабин 5620 оноо, II байр Денк Фарма ХХК-ын тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6402 оноо, I байр Их Мастер Б.Лхагвадорж 6423 оноогоор тэргүүллээ.

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам тэргүүлж Ази тивийн аварга боллоо.

Мөн “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөн Азийн Мастерийн болзолыг Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар хангалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан