Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАСТЕРУУД КАВКАЗЫН УУЛСЫГ ЗОРИНО

Чөлөөт бөхийн Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин, албаны хүмүүстэй өнөөдөр Кавказын уулсыг зорих гэж байна. Тэмцээн “А” (35-40), “В” (41-45), “С” (46-50), “D” (51-55), “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор болжээ.
Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан