Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ХӨВГҮҮД ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ НҮҮР ТУЛЛАА

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны 2-т бичигдэж байгаа Японы багтай хүч үзлээ.

Европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ багтай нүүр тулсан манай залуус минут, секунд бүрийг үр дүнтэй, анхааралтай, хичээл зүтгэлтэйгээр өнгөрүүлж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийн өнгөрөөв.

Тоглолтын эхний үед Японы шигшээ баг дөрвөн гоол оруулсан. Гоол оруулсан тоглогчдыг харвал “Салзбург” клубийн Такуми Минамино, “Соутхэмтон”-ы Маяа Ёошида, “Галатасарай” клубийн Юүто Нагамото, “Токио” клуб Кенсукей Нагай гэсэн шилдэг тоглогчид байлаа.

Сүүлийн хагаст манай залуус шигүү хамгаалалтаа үргэлжлүүлж, хянуур тоглосны хүчинд нэмж хоёр гоол алдан үндсэн цагт 6:0-ээр хожигдлоо. Германы Бундес лигийн “Штутгарт”-ын Эндо Ватару, “Айтрахт Франкфурт”-ын Дайчи Камада гэсэн дэлхийд данстай тоглогчид хоёрдугаар үед тус тус нэг гоол оруулсан юм.

Монголын шигшээ баг 10-р сарын 15-нд эх нутагтаа дэлхийн чансааны 97-р байрт бичигдэж байгаа Киргизтэй тоглож, үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тэднээс оноо авахын төлөө байгаа бүхнээ дайчлан тоглоно.

Анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний даваагаа давсан үндэсний шигшээ багийн залуус тоглолт бүрээс туршлага хуримтлуулж, ирээдүйн том амжилтынхаа эхлэлийг бэлдэж буй нь дамжиггүй билээ.

ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ.

 Монгол - Киргиз
10-р сарын 15 16:00

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан