БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Япончууд маргаантай арал дээр төрийн далбаагаа мандуулжээ
Өнөө өглөө японы парламентын гишүүд, улс төрчид оролцсон хэсэг хүмүүст Хятад Япон хоорондын маргаантай нутаг гэгддэг Сэнкуку олтригийн нэгэн арал дуур бууж төрийн далбаагаа мандуулжээ. Үүний хариуд Хятадын зарим хотуудад Японыг эсэргүүцсэн жагсаал үймээн дэгдээд байгаа аж. Эсэргүүцлээ илэрхийлсэн хятадууд япон хоолны газрууд, япон эд зүйл зардаг дэлгүүрүүдийг түйвээсэн байна.
Хүн оршин суудаггүй энэ хэсэг арлын орчмоос ихээхэн хэмжээний шатдаг хийн орд газар нээсэн нь арлыг тойрсон маргааныг улам бүр ээдрээтэй болгоод байгаа ажээ.
Энэ арга хэмжээг 8-р сарын 15-нд хятадын таван иргэн мөн энэ олтригийн өөр нэг арал дээр бууж БНХАУ-ын далбааг мандуулсны хариу болгож явуулсан байна.
Үүнээс өмнө Хятадын тал нь Өмнөд Хятадын тэнгис дэх эзэнгүй арлууд, түүний тойрсон газрын тос, шатдаг хийн орд газрын төлөө Вьетнамтай хурц зөрчилдөөн үүсгэж байсан билээ. Асуудал энэ мэтээр цаашид даамжирвал яваандаа эдгээр арлуудыг тойрсон бүс нутгийн шинжтэй байлдааны ажиллагаа явагдах дээрээ тулж магадгүй байгааг шинжээчид анхааруулж байна.

0 Сэтгэгдэл