Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ

Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.

Мөн олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хаслаа. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг ес давсан гэж, Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсан гэж, Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсан, Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсан, Улсын харцага, Аймгийн арслан Н.Мустафаг тав давсан, Улсын начин цол олгох санал гаргав.

Мөн Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсан гэж тооцохоор шийдвэрлэв. Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

1 Сэтгэгдэл
za ochij ugsun yumaa nehej aviidaa
Хамгийн их уншсан