Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШИНЭ АВАРГА "УЛААНБААТАР СИТИ"

Долоон сарын турш үргэлжилсэн "Мазала" үндэсний дээд лигийн аваргаар "Улаанбаатар сити" тодорч, Монголын хөлбөмбөгийн дээд лиг шинэ аваргатай боллоо.

"Мазала" лигийн 2019 оны улиралд 10 багийн 251 тоглогч өрсөлдсөн юм. Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг өнгөлсөн багуудыг дурдвал:

- Г.Дашням эзэнтэй, Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай "Улаанбаатар сити" түрүүлж,

- М.Амарбаясгалан эзэнтэй, З.Баттулга дасгалжуулагчтай "Эрчим" мөнгө,

- Х.Бадамсүрэн эзэнтэй, М.Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" хүрэл медалийг тус тус хүртлээ.

Нийт 110 тоглолтод 465 гоол, 327 шар хуудас, 29 улаан хуудас бүртгэгдсэн байна. Эл ширүүн тулаануудад хувийн ур чадвараараа тодорч, шилдгээр тодорсон тоглогчдыг танилцуулбал:

Шилдэг хаалгач: Б.Ариунболд "Эрчим" клуб

Шилдэг хамгаалагч: Н.Цэдэнбал "Улаанбаатар сити" клуб

Шилдэг хагас хамгаалагч: Андрей Рыченко "Хангарьд" клуб

Шилдэг довтлогч: Давид Савиола "СП Фалконс" /34 гоол/ нар тус тус нэрлэгдлээ.

Мөн шилдэг хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг үнэн шударга шүүн явуулсан талбайн шүүгчээр МХБХ-нд 15 жил шүүгчээр ажиллаж буй Д.Түмэнбаяр, 6 жил ажиллаж буй Э.Галбадрах шилдэг туслах шүүгчээр тодорлоо.

Үндэсний дээд лигийн улирал бүрт тодруулдаг нэгэн чухал шагнал бол "Шударга тоглолттой баг" гэсэн номинаци юм. "Мазала" дээд лигийн 2019 оны улирлын 22 тоглолтод нэг ч улаан хуудас аваагүй "Хаан Хүнс Титэм" "Шударга тоглолттой баг" шагналыг хүртэв.

Шагналт байрын багуудаас гадна 4-10 байрны "Атлетик 220", "Дэрэн", СП Фалконс", "Улаанбаатар", "Андууд сити", "Хаан Хүнс Титэм", "Хоромхон" клубүүд тус тусын байрлалын мөнгөн шагналын эрхийн бичгээ гардан авсныг дурдах нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан