БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Үнэн алдартны сүм тэрслүү дуучдыг өршөөсөн ч шүүхээс ял оноов
Оросын Үнэн алдартны сүмийн хамба лам нар “Pussy Riot” хамтлагийн дуучин охидыг өршөөн нигүүлссэн хэмээн мэдэгдлээ. Москва дахь“Аврагч Христ” сүмд өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцсэн утгатай дуу дуулсныхаа төлөө “Pussy Riot” хамтлагийн гурван бүсгүй танхайрсан хэргээр шүүхэд дуудагдан, хоёр жилийн ял аваад байгаа билээ. Энэ хэргийг шүүхээр авч хэлэлцэн, харгис хатуугаар шийтгэж байна хэмээн ОХУ олон улсаас ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Үнэн алдартны сүм хийд ч энэ хэрэгт энэрэл нигүүлслийн сэтгэлээр хандсангүй гэж олон нийт шүүмжилж буй. Тэгвэл В.Путиний шашны үнэнч зөвлөх хэмээгддэг “Сретенскийн сүм”-ийн хамба лам Тихон Шевкунов төв телевизээр мэдэгдэл хийж, “Үнэн алдартны сүм “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг аль эрт уучлан өршөөсөн. Гэхдээ энэ залуу бүсгүйчүүд, мөн тэднийг дэмжигч хүүхэд залуус өөрсдийнх нь хийж буй үйлдэл хичнээн муухай болохыг ойлгож ухаараасай” гээд “Хуулийн хүрээнд охидын үйлдсэн хэргийг уучлан өнгөрүүлэхийг шүүхээс хүсч байна” гэж мэдэгджээ.
Хэдийгээр сүмийн удирдлагууд охидыг ойлгож өршөөсөн гэж байгаа ч тэднийг шүүх нь зөв гэж үзэж байгаагаа нуусангүй. Оросын Үнэн алдартны сүм хийд Ерөнхийлөгч В.Путинийг дэмждэгээ ил тод мэдэгддэг. Тийм ч учраас “Pussy Riot” хамтлаг энэ байдлыг нь эсэргүүцэж, сүмд танхайрсан хэмээн өөрсдийн үйлдлээ тайлбарласан билээ.
Оросын Үнэн алдартны сүмийн хамба лам нар “Pussy Riot” хамтлагийн дуучин охидыг өршөөн нигүүлссэн хэмээн мэдэгдлээ. Москва дахь“Аврагч Христ” сүмд өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч В.Путинийг эсэргүүцсэн утгатай дуу дуулсныхаа төлөө “Pussy Riot” хамтлагийн гурван бүсгүй танхайрсан хэргээр шүүхэд дуудагдан, хоёр жилийн ял аваад байгаа билээ. Энэ хэргийг шүүхээр авч хэлэлцэн, харгис хатуугаар шийтгэж байна хэмээн ОХУ олон улсаас ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Үнэн алдартны сүм хийд ч энэ хэрэгт энэрэл нигүүлслийн сэтгэлээр хандсангүй гэж олон нийт шүүмжилж буй. Тэгвэл В.Путиний шашны үнэнч зөвлөх хэмээгддэг “Сретенскийн сүм”-ийн хамба лам Тихон Шевкунов төв телевизээр мэдэгдэл хийж, “Үнэн алдартны сүм “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг аль эрт уучлан өршөөсөн. Гэхдээ энэ залуу бүсгүйчүүд, мөн тэднийг дэмжигч хүүхэд залуус өөрсдийнх нь хийж буй үйлдэл хичнээн муухай болохыг ойлгож ухаараасай” гээд “Хуулийн хүрээнд охидын үйлдсэн хэргийг уучлан өнгөрүүлэхийг шүүхээс хүсч байна” гэж мэдэгджээ.
Хэдийгээр сүмийн удирдлагууд охидыг ойлгож өршөөсөн гэж байгаа ч тэднийг шүүх нь зөв гэж үзэж байгаагаа нуусангүй. Оросын Үнэн алдартны сүм хийд Ерөнхийлөгч В.Путинийг дэмждэгээ ил тод мэдэгддэг. Тийм ч учраас “Pussy Riot” хамтлаг энэ байдлыг нь эсэргүүцэж, сүмд танхайрсан хэмээн өөрсдийн үйлдлээ тайлбарласан билээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























