БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Улстөрчийн эхнэрт цаазаар авах ял оноолоо

Хэрэгтэн бизнесийн түншийнхээ аминд хүрсэн шалтгааныг хүүг нь заналхийлсэнтэй холбон тайлбарлажээ. Тэдний хооронд өмчийн маргаан дэгдэх үед хохирогч Н.Хейвүүд Гу Кайлайн хүүг сүрдүүлэх болсон нь түүнийг сэтгэл зүйн хүнд дарамтад оруулжээ. Тэрээр хэдэн сарын турш хүнд дарамтад байсны эцэст Н.Хейвүүдийг зочид буудалд согтуу байхад нь туслахтайгаа хамт очиж, хор өгч аминд нь хүрсэн гэдгээ шүүхийн өмнө хүлээсэн байна. Хэргийг хамтран үйлдсэн Гу Кайлайн туслах Жан Сиаожуд шүүхээс есөн жилийн ял оноожээ.
Хятадын шүүхээр сүүлийн 30 жилийн хугацаанд хэлэлцсэн хамгийн дуулиантай хэрэг хэмээн нэрлэж буй Гу Кайлайн хүн амины хэрэг ингэж шийдэгдсэн ч түүний нөхөр Бо Силайн асуудал хаашаа эргэсэн нь тодорхойгүй байна. Анхнаасаа Бо Силайн ажил, албан тушаалтайгаар холбогдон гарч ирсэн энэ хэрэг эцэстээ эхнэр нь ял үүрснээр дуусгавар болох гээд байгаа нь ажиглагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм.

Гу Кайлай, Хефей мужийн шүүх
Хятадын нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн эхнэр Гу Кайлайд шүүхээс цаазаар авах ял оноожээ. Гу Кайлай олон жил хамтран бизнес хийсэн, Их Британийн түнш Нейл Хейвүүд гэгч эрийн аминд хүрснээ шүүхийн өмнө хүлээсэн юм. Гэхдээ түүнд оноосон ялын дээд хэмжээ нь түдгэлзүүлсэн гэсэн тодотголтой явж буй аж. Энэ нь цаазаар авах ял нь бүх насаар хорих болон өөрчлөгдөх өндөр магадлалтай гэсэн үг гэнэ. Зарим хэвлэлийн бичиж буйгаар Гу Кайлай доод тал нь 14 жилийн ялыг биеэр эдлэх нь тодорхой байгаа аж. Хэрэгтэн бизнесийн түншийнхээ аминд хүрсэн шалтгааныг хүүг нь заналхийлсэнтэй холбон тайлбарлажээ. Тэдний хооронд өмчийн маргаан дэгдэх үед хохирогч Н.Хейвүүд Гу Кайлайн хүүг сүрдүүлэх болсон нь түүнийг сэтгэл зүйн хүнд дарамтад оруулжээ. Тэрээр хэдэн сарын турш хүнд дарамтад байсны эцэст Н.Хейвүүдийг зочид буудалд согтуу байхад нь туслахтайгаа хамт очиж, хор өгч аминд нь хүрсэн гэдгээ шүүхийн өмнө хүлээсэн байна. Хэргийг хамтран үйлдсэн Гу Кайлайн туслах Жан Сиаожуд шүүхээс есөн жилийн ял оноожээ.
Хятадын шүүхээр сүүлийн 30 жилийн хугацаанд хэлэлцсэн хамгийн дуулиантай хэрэг хэмээн нэрлэж буй Гу Кайлайн хүн амины хэрэг ингэж шийдэгдсэн ч түүний нөхөр Бо Силайн асуудал хаашаа эргэсэн нь тодорхойгүй байна. Анхнаасаа Бо Силайн ажил, албан тушаалтайгаар холбогдон гарч ирсэн энэ хэрэг эцэстээ эхнэр нь ял үүрснээр дуусгавар болох гээд байгаа нь ажиглагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























