Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс х эхлэн хүүхдийн мөнгө олгохоор болсон

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. Уг төсөлд, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгасан юм. Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.

Хуучин буюу одоогийн байдлаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй босго оноог хангасан хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох шийдвэр гарсан.

Иймээс амьдран суугаа хороондоо өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргах асуудал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь бүртгэлтэй учраас хуучин босго оноо хангаагүй ороогүй байсан ч он гарснаар хүүхдийн мөнгө нь олгогдоод явна гэсэн үг. Харин өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргана.  Түүний дагуу манайхаас судалгаа авч өрхийн мэдээллийн санд оруулна. Тухайн өрхийн оноо бодогдон мэдээлэл нь бүртгэгдсэний дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эрх нь үүснэ.

Харин шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа бол хүүхдийн  бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс шинээр мэндэлсэн хүүхдэдээ тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан