Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МХБХ-НЫ ФУТЗАЛЫН УЛИРАЛ “СОНИРХОГЧДЫН ЦОМ” ТЭМЦЭЭНЭЭР ЭХЭЛНЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын улирлын эхний тэмцээн болох “Футзалын сонирхогчдын цом 2019” тэмцээн 12-р сарын 21-29-ны хооронд МХБХ-ны футзалын ордонд болно.

“Сонирхогчдын цом” тэмцээнд “Номадик Хантерс”, “Хараацай”, “Эрхэс”, “ХАД”, “Шарын Гол”, Баянхонгор, “Метро”, “ХАД”, “СОР”, “МЭЙЖИК ФҮҮТ” гэсэн арван баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн холбооны хуралын танхимд боллоо. Уг хуралаар тэмцээнтэй холбогдолтой нарийн мэдээллүүдийг хүргэсэн. “Сонирхогчдын цом”-ын эхний дөрвөн байрын баг “Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрх авна.

Энэ жилээс дээд лигийг 12-оос дээш багийн хооронд 7 сараас дээш хугацаанд зохион байгуулах шаардлагыг АХБХ-оос тависан. Футзалын нэгдүгээр лиг болохгүй учраас “Сонирхогчдын цом”-ын эхний байрын багууд дээр дурдсанчлан “Футзалын дээд лиг”-ийн эрх авч байгаа билээ.

Та бүхэн "Сонирхогчдын цом 2019" тэмцээний бүх тоглолтыг MyCujoo онлайн сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан