Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Фелпсийн дөрвөн алтан медалийг хураах уу

Олимпын есөн алтан медалийн эзэн домогт гимнастикчин Лариса Латынина алдарт Louis Vuitton брэндийн нүүр царай болоод байна. Түүнтэй хамт тус брэндийн сурталчилгаанд АНУ-ын усан сэлэлтийн домогт тамирчин Майкл Фелпс тогложээ. Лариса Латынина Майкл Фелпс нар бол олимпын домог. Лариса бол олимпын есөн алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Харин Фелпс бол олимпын түүхэн дэх 18 алтан медальтай цор ганц тамирчин. Тэдний тоглосон сурталчилгааны зургийг алдарт Энни Лейбовиц авчээ. Түүний авсан энэ гэрэл зурагт 27 настай Фелпс 77 настай Латынина нар спортын бэлтгэл сургуулилт амжилтынхаа нууцаас ярилцаж суугаагаар дүрсэлжээ.
Францын энэхүү брэндийн менежерийн ярьснаар энэ цаг үеийн домог түүх болсон хүмүүсийн тэд ийн мөнхөлж буй гэнэ.
“Тэднийг ийн хамтад нь сурталчилгаандаа тоглуулсан нь тамирчин хүн гэдэг нэг л зорилго дор нэгддэг гэдгийг л батлах гэсэн хэрэг. Энэ бол мөн Луй Виттоний үнэт зүйл” гэжээ.
Гэвч энэ сурталчилгаанаас болж домогт Фелпс Лондонгоос авсан дөрвөн алт, хоёр мөнгөн медалиа хураалгаж болзошгүй байна. Учир нь, Олон улсын олимпын хорооны дүрмээр долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 15-ны хооронд Лондонгийн олимпод оролцож буй тамирчид олимпын ивээн тэтгэгчдээс бусад компанийн сурталчилгаанд тоглох хориотой юм. Харин Луй Виттон сурталчилгаа энэ сарын 13-нд маш олон сайтад ил болсон юм. Гэвч Луй Виттоний зүгээс энэ бол бэлэн болсон сурталчилгаа биш. Манай компаниас алдагдсан гэрэл зураг хэмээн цайруулах гэж зүтгэж буй гэнэ.

0 Сэтгэгдэл