БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
”Кьюриосити” лазерын туяагаар ангарагын чулууг хайлуулав
Хоёр долоо хоногийн өмнө Ангараг гаригийн гадарга дээр газардсан "Кьюриосити" өөрөө явагч төхөөрөмж гаригийн гадаргыг судлахдаа ашиглах лазерын төхөөрөмжөө туршиж үзэв. Дэлхийгээс өгсөн тушаалын дагуу "Кьюриосити" өөрөөсөө 2,5 метрийн зайнд байсан 7 см диаметртэй чулууг лазераар буудан гадаргууг нь хайлуулжээ. Сая гаруй ваттын хүчтэй хэт улаан туяаны импульсээр 10 секундын дотор 30 удаа буудахад чулууны гадарга ууршиж, ууршилтыг "Кьюриосити" нь тусгай дуран авайгаар ажиглан чулууны найрлагад агуулагдаж байгаа химийн бодисуудыг тодорхойлсон байна.
Лазерын төхөөрөмжийг Франц, АНУ-ын мэргэжилтнүүд найман жилийн турш бүтээжээ. "Кьюриосити" өөрөө явагч робот нь Ангараг гарагийн түүхэнд амьд амьтан байж болохоор үе байсан эсэхийг тогтоох зорилготой юм.
Лазерын төхөөрөмжийг Франц, АНУ-ын мэргэжилтнүүд найман жилийн турш бүтээжээ. "Кьюриосити" өөрөө явагч робот нь Ангараг гарагийн түүхэнд амьд амьтан байж болохоор үе байсан эсэхийг тогтоох зорилготой юм.
0 Сэтгэгдэл
























