БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Сирийн босогчид зөөврийн зенитийн пуужинтай болсон байна
Сирийн босогчид хуучин зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн "Игла-1" зөөврийн зентийн пуужинтай болсон тухай "Санди Таймс" сонин мэдээлж байна. Эдгээр зөөврийн пуужинг цагтаа Каддафийн эсрэг байлдаж байсан зэвсэгт босогчдын төлөөлөгчид Ливанаар дамжуулан Ливиэс оруулж ирсэн аж. Энэ ажиллагаанд барууны орнуудын тусгай албад ямар ч хамаагүй, лалын хэт даврагсад л ийм зүйл хийсэн гэдгийг английн сонин онцгойлов. Башар Асадын талынхан босогчдын эсрэг нисдэг тэрэг, цэргийн нисэх хүчин өргөнөөр, амжилттай ашиглаж байгаа болохоор зэвсэгт босогчид тэдний эсрэг ийм зэвсэг хэрэглэхээр шийдсэн бололтой.
Каддафийг үгүй болсны дараа америкчууд Ливийн армийн хэрэгцээнд байсан 5000 гаруй зөөврийн зенитийн пуужинг устгах тусгай ажиллагаа явуулж байсан юм. Гэсэн хэдий ч хэдэн зуугаар тоологдох зөөврийн пуужинг "Лалын Магрибын Аль Кайда" бүлэглэл хулгайлан авсан тухай мэдээлэл гарч байсан билээ.
Тодруулга
Зөвлөлтийн үед зохион бүтээгдсэн Игла-1 зөөврийн зентийн пуужингийн комплекс нь 10-3500 метрийн өндөрт 800 км/ц хүртэлх хурдтай нисч яваа агаарын байг 4 км хүртэлх зайнаас онох чадвартай. Гэвч барууны зэвсгийн мэрэгжилтнүүд нь Ливийн армийн зэвсэглэлд байсан эдгээр пуужин нь хэдийн ашиглалтын хугацаа нь дуусч хуучирсан болохоор Сирийн цэргийн нисэх хүчний эсрэг бодит аюул учруулах магдал бага гэж үзэж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл