БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Хятадад Японыг эсэргүүцсэн үймээн дэгджээ
Япон Хятад хоёр хоёул өөрийн гэж маргалддаг эзэнгүй арал дээр японы 10 иргэн улсынхаа далбайг мандуулсан явдал Хятадын талын дургүйцлийг ихэд хүргэлээ. Хятадын олон хотуудад японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, зарим хотуудад нь улайрсан жагсагчид япон зоогийн газруудыг түйвээж, тэр бүү хэл японд үйлдвэрлэгдсэн машин техникийг эвдлэн үймжээ. Элдэв өнгийн хувьсгалаас болоод олон хүн бөөнөөр цуглан жагсах, үймээн дэгдээх зэрэгт маш соргог ханддан урд хөршийн хууль хяналтынхан ихэд хүлцэнгүй хандаснаас үзвэл энэ бүх ажиллагааг нэлээд дээрээс зохион байгуулсан байж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Тодруулга
Өмнөд Хятадын тэнгист байдаг Сэнкаку нэртэй эзгүй бүлэг арлын төлөөх маргалдаан олон арван жилийн түүхтэй билээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Эдгээр арлуудыг Японы эзэнт улсын мэдэлд байсан бөгөөд дайн дууссаны дараа АНУ хянаж байгаад 1971 онд япончуудад хүлээлгэн өгсөн. Гэвч Хятадын тал үүнийг нь үл зөвшөөрч арлуудыг ер нь анханаасаа өөрийн газар нутгийн нэг хэсэг байсан гэж мэдэгдэн булаацалдаж эхэлжээ. Эдгээр арлуудын орчмоос шатдаг хийн томоохон орд газар илэрсэн нь асуудлыг улам ээдрээтэй болгож байгаа билээ.

0 Сэтгэгдэл