БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Венесуэлийн шоронд үймээн гарч 20 хоригдол нас барлаа
Венесуэлийн Каракас хотоос өмнө зүгт байдаг “Яре-1” шоронд үймээн гарч 20 гаруй хоригдол нас барсан хэрэг гарчээ. Ням гарагийн орой хоригдлуудын бүлэглэлүүдийн хооронд зөрчил үүсч үймээн эхэлсэн байна. Венесуэлийн шоронгийн асуудал эрхэлсэн сайд Айрис Варела хоригдлын бүлэглэлүүд үймээний үеэр өөрсдийн бэлтгэсэн зэвсэг хэрэглэсэн гэдгийг тэмдэглэж байна. Даваа гарагийн өглөө гэхэд хянагчид байдлыг хяналтдаа авч шоронд хэвийн дэглэм тогтоосон гэж сайд мэдээлжээ. Венесуэлийн шоронд 55 мянга гаруй хоригдол байдаг юм байна. Эндэхийн хоригдлууд гадаад ертөнцтэй байнгын холбоотой байж зэвсэг, хар тамхи авч байдаг нь байдлыг хүндрүүлдэг байна.
Венесуэлийн Каракас хотоос өмнө зүгт байдаг “Яре-1” шоронд үймээн гарч 20 гаруй хоригдол нас барсан хэрэг гарчээ. Ням гарагийн орой хоригдлуудын бүлэглэлүүдийн хооронд зөрчил үүсч үймээн эхэлсэн байна. Венесуэлийн шоронгийн асуудал эрхэлсэн сайд Айрис Варела хоригдлын бүлэглэлүүд үймээний үеэр өөрсдийн бэлтгэсэн зэвсэг хэрэглэсэн гэдгийг тэмдэглэж байна. Даваа гарагийн өглөө гэхэд хянагчид байдлыг хяналтдаа авч шоронд хэвийн дэглэм тогтоосон гэж сайд мэдээлжээ. Венесуэлийн шоронд 55 мянга гаруй хоригдол байдаг юм байна. Эндэхийн хоригдлууд гадаад ертөнцтэй байнгын холбоотой байж зэвсэг, хар тамхи авч байдаг нь байдлыг хүндрүүлдэг байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























