Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Домогт сагсан бөмбөгч Коби Брайант ослоор амиа алджээ

 

АНУ-ын сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант, 13 настай охин Жианнагийн хамтаар амиа алдсан тухай мэдээлэл ирж байна. Калифорни мужид олдсон нисдэг тэргэнд 9 хүн зорчиж явжээ. Амьд үлдсэн хүн байхгүй гэж мужийн шерифийн алба мэдэгдлээ. 

Коби Бийн Брайант[1] (англ. Kobe Bean Bryant; 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.[2]

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.[3] Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.[4]


Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга, олимпын хошой алтан медальт Коби Брайант түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг гэж байв. Замналынхаа 20 жилийг Лос Анжелос Лейкерстэй гялалзсан амжилтаар үдсэн Коби 2016 онд их спортоос зодог тайлсан юм. 2018 онд тэрээр өөрөө зохиолыг нь бичиж, продюсерлосон богино хэмжээний хүүхэлдэйн киногоор Окарын шагнал хүртэж байв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан