Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдаан зарлажээ

МХБХ жил бүрийн 02 сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Энэ жил бид хөлбөмбөгт хайртай, хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудынхаа дунд “БИ ШИГШЭЭ БАГТАЙГАА ХАМТ” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.
Уг уралдаан 3 насны ангилалаар явагдах бөгөөд насны ангилал тус бүрт эхний 4 байрыг тодруулан шагнаж, шилдгийн шилдэг зургийг 3 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо болох ДАШТ – 2022, ААШТ – 2023 урьдчилсан шатны Монгол – Японы түүхэн тоглолтын постерын зураг болох юм.

▶️Сэдэв: “БИ ШИГШЭЭ БАГТАЙГАА ХАМТ”
▶️Насны ангилал: 6-9 нас, 10-13 нас, 14-16 нас
▶️Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2020.01.30 – 2020.02.18 13 цаг хүртэл
▶️Шалгаруулах өдөр: 2020.02.19-ний өдөр

Бүтээлд тавигдах шаардлага:

▶️A4 хэмжээтэй байх

▶️Уралдаанд оролцох бүтээл зөвхөн өөрийн гараар зурсан байх
▶️Төрөл бүрийн будгийн хэрэгсэл ашиглаж болно
▶️Бүтээлд нэр өгсөн байх
▶️Бүтээлийн ар талд уралдаанд оролцогчийн овог нэр, утас, сургууль ангийг бүрэн бичсэн байх

Шалгаруулах журам:

2020.02.19-ний өдөр Монголын Үндэсний Шигшээ багийн тамирчдын 3 үеийн төлөөлөл насны ангилал тус бүр дээр 1-ээс 3-р байрыг тус тус шалгаруулна. Ирсэн бүх бүтээлийг бүтээл бүрийг МХБХ-ны Mongolian Football National Teams фейсбүүк хуудсанд нийтлэнэ.

Улс даяараа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа энэ үед гэртээ хоол цайгаа сайн идэж, дархлаагаа дэмжээд зургийн уралдаандаа ч бас идэвхитэй оролцоорой хүүхдүүд ээ! ❤️ Зурсан зургаа ээж ааваараа МХБХ-ны байранд хүргүүлээрэй. Оролцсон хүүхэд бүрт гарын бэлэгтэй гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан