Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал Унгар улсын нийслэл Будапешт хотноо боллоо. Тус улс нь 3 дахь удаагаа энэхүү хурлыг зохион явуулж байгаа. Дэлхийн 111 орны төлөөлөгчид чуулсан их хуралд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар төлөөлөгчөөр оролцсон юм.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрөлд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулжээ. Энэ үеэр ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Осмец болон олон улсын сэтгүүлчид Монгол Улсад айлчилна гэдгээ мэдэгджээ.

Үүний үр дүнд “ Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын цаг үеийн мэдээ, мэдээлэл болон Монгол Улсыг дэлхийн томоохон тв, сайт, шилдэг сэтгүүлчдийн блогоор дамжуулан сурталчилан таниулах боломж бүрдэх юм. Ирэх 9 дүгээр сарын 13-20 ны хооронд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэгэн хөтөлбөр нь “YOUNG REPORTER” буюу “Залуу сэтгүүлч” хөтөлбөр юм. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо энэхүү хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн энэ үеэр илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан