БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Буддагийн баримлыг үнсээд шийтгүүллээ
Шри-Ланкийн шүүх Будда бурхны барималтай зүй бус харьцсан гэж Францын хоёр эмэгтэй, нэг эрэгтэй жуулчныг зургаан сар шоронд хорьж, таван жил харгалзах, торгууль оногдуулахаар шийтгэсэн байна. Торгуулийн хэмжээ нь 1500 рупий байгаа нь 11 доллар л юм байна.
Буддагийн баримлыг үзэхээр очсон эмэгтэй уруул дээр нь үнсэж байгаагаар, эрэгтэй нь бурхны нууц эрхтний тус газар илж байгаагаар зургаа авхуулжээ. Тэгээд үүнийгээ угаалгахаар фото студид хандахад нь гэрэл зурагчин цагдаад хандсанаар асуудал үүсчээ. Тэднийг энэ 20-ны өдөр саатуулаад 21-нд шүүсэн байна.
2010 онд америкийн рэппер Эйкон Буддагийн өмнө хагас нүцгэн эмэгтэй бүжиглэж байгаагаар видео клип хийлгэсэн байсан учраас түүнийг Шри Ланкад зорчихыг хориглож байсан юм.
Шри-Ланкийн 20 сая хүний 70 хувь нь буддын шашныг шүтдэг юм байна.
Шри-Ланкийн шүүх Будда бурхны барималтай зүй бус харьцсан гэж Францын хоёр эмэгтэй, нэг эрэгтэй жуулчныг зургаан сар шоронд хорьж, таван жил харгалзах, торгууль оногдуулахаар шийтгэсэн байна. Торгуулийн хэмжээ нь 1500 рупий байгаа нь 11 доллар л юм байна. Буддагийн баримлыг үзэхээр очсон эмэгтэй уруул дээр нь үнсэж байгаагаар, эрэгтэй нь бурхны нууц эрхтний тус газар илж байгаагаар зургаа авхуулжээ. Тэгээд үүнийгээ угаалгахаар фото студид хандахад нь гэрэл зурагчин цагдаад хандсанаар асуудал үүсчээ. Тэднийг энэ 20-ны өдөр саатуулаад 21-нд шүүсэн байна.
2010 онд америкийн рэппер Эйкон Буддагийн өмнө хагас нүцгэн эмэгтэй бүжиглэж байгаагаар видео клип хийлгэсэн байсан учраас түүнийг Шри Ланкад зорчихыг хориглож байсан юм.
Шри-Ланкийн 20 сая хүний 70 хувь нь буддын шашныг шүтдэг юм байна.
0 Сэтгэгдэл
























