Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ КАТАР УЛСАД ХИЙНЭ

Катар Хөлбөмбөгийн Холбоо 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авахтай холбогдуулан бэлтгэл ажил болгож олон цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг болох Африкийн Супер Цомын тэмцээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдан оролцож байна.

Ерөнхийлөгч энэ үеэрээ Катарын Хөлбөмбөгийн Холбоотой 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж цаашид хийх ажлуудаа ярилцан тохиролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Катарын Хөлбөмбөгийн Холбоо бүх зардлыг гаргаж Үндэсний шигшээ баг болон Эрчим багийн хамгаалагч Галтын Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг дэлхийн шилдэг спортын эмнэлэгүүдийн нэг “Aspire”-т эмчлүүлж, хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэрбээр ногоон талбайдаа дахин тоглож байгаа билээ.

Харин энэ удаад тус хамтын ажиллагааны дагуу ДАШТ-ий урьдчилсан шатны Тажикстан болон Японы шигшээ багуудын эсрэг хийх чухал тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоногийн хугацаатай байрлан бэлтгэл хийхээр боллоо.

Мөн, Ерөнхийлөгчийн нэмэлтээр тавьсан хүсэлтийн дагуу шигшээ багийг Катарт байрлан бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах сурвалжлах боломж бүрдлээ. Түүнчлэн Катар улсын Жосур хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн Элит академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод 2020 онд олон ажлыг хамтран хийхээр тохиролцоонд хүрсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан