Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БИ ШИГШЭЭ БАГТАЙГАА ХАМТ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн өдрийг тохиолдуулан 6-9, 10-13, 14-16 насны ангиллаар зохион байгуулсан “Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдааны ялагчдыг өнөөдөр МХБХ-ны байранд тодрууллаа.

Бага насны хүүхдүүдийн шигшээ багаа дэмжих сэтгэл, эх орноо гэх сэтгэхүйг харуулахыг зорьсон уг уралдаанд нийт 92 бүтээл ирүүлсэн байна. Тодруулбал 6-9 насны ангилалд 22, 10-13 насны ангилалд 40, 14-16 насны ангилалд 30 зураг тус тус бүртгэгджээ.

“Грассрүүтсийн элч хөлбөмбөгчид”, “Joma Mongolia” төлөөлөгч, үндэсний шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн төлөөллүүд нийлсэн баг бүрэлдэхүүний тодруулсан шилдэг зургуудыг танилцуулж байна.

6-9 насны ангиллын ялагчид:

1. А.Хулан-Эрдэнэ /Улаанбаатар хот, 13-р сургууль, 3е анги/
2. Э.Зөнбилэг /Улаанбаатар хот, 33-р сургууль, 4в анги/
3. М.Энэрэлт /Улаанбаатар хот, 115-р сургууль, 3а анги/
4. М.Мөнхданзан /Дорноговь, Сайншанд 1-р сургууль, 4б анги/

10-13 насны ангиллын ялагчид:

1. Э.Билгүүн /Улаанбаатар хот, 97-р сургууль, 5ж анги/
2. А.Анар /Улаанбаатар хот, 13-р сургууль, 8в анги/
3. Э.Энхцолмон /Улаанбаатар хот, Ганзам 20-р сургууль 8г анги/
4. М.Хүслэн /Улаанбаатар хот, 23-р сургууль, 7ё анги/

14-16 насны ангиллын ялагчид:

1. Х.Халиунболд /Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Эрдийн далай ЦС, 11в анги/
2. Х.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар хот, БХИС-ийн Тэмүүжин өрлөг БДС, 11а анги/
3. О.Буянбат /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль/
4. Э.Ананд /Улаанбаатар хот, 23-р сургууль, 9а анги/

Эдгээр зургуудаас ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны постер болох шилдгийн шилдэг зургаар Хөвсгөл аймгаас уралдаанд оролцсон Х.Халиунболдын зураг тодорсныг дуулгахад таатай байна.

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчиддоо болон хамтарч ажилласан Joma Mongolia хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан