Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Токио – 2020” Олимпийн наадмын эрх олгох зарим тэмцээнүүд цуцлагдаж байна

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Дик Паунд өнгөрсөн 26-ны өдөр “AP” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаар “ОУОХ нь “Ковид-19”-ийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзвэл олимпийн наадмыг цуцалж болзошгүй бөгөөд, Олимпийн наадмыг хэвийн зохион байгуулах эсвэл цуцлах зэрэг асуудлыг ирэх 5 дугаар сард багтаан шийдэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.

Харин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ““Токио - 2020” олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу хэвийн зохион явуулахыг зорин, бэлтгэл ажлуудыг эрчимтэй өрнүүлж буй бөгөөд, ОУОХ, Япон улсын засгийн газар, “Токио - 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос нягт хамтран ажиллаж байна” хэмээн өнгөрсөн 27-ны өдөр онцлов. Тэрээр Олимпийн наадмыг цуцлах, зохион байгуулах газрыг өөрчлөх тухай асуултад “Таамаглалд суурилсан асуултад хариулах боломжгүй” хэмээн мэдэгдэв.

Дэлхийн 66 улсад илрээд буй шинэ төрлийн коронавирус буюу "Ковид-19"-ийн тархалтын улмаас “Токио – 2020” Олимпийн наадмын эрх олгох зарим тэмцээнүүд цуцлагдаж байна.

Тухайлбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 03 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиан хотноо явагдах байсан чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн, Олимпийн эрх олгох тэмцээнийг цуцалж, Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулахаар шилжүүлсэн. Харин "Ковид-19"-ийн тархалт эрчимтэй байгаатай холбогдон, өнгөрсөн 29-ний өдөр Бишкек хот нь тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзав. Одоогоор Ази тивийн, Олимпийн эрх олгох чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн хаана, хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

БНХАУ-ын Ухань хотоос Йордан улсын нийслэл Амман хотноо шилжсэн боксын Ази - Номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээн маргааш/03.03-11/ эхлэх билээ. Тус тэмцээнд Монгол улсаас ДАШТ-ны хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Э.Цэндбаатар тэргүүтэй нийт 13 тамирчин “Токио-2020” олимпийн эрхийн төлөө хурд хүчээ сорин тулалдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан