БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Орост өнөөдөр төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна
Орос орон даяар өнөөдөр Төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. 1991 оны наймдугаар сарын 22-ны өдөр анх Москвагийн цагаан ордон дээр улаан биш оросын гурван өнгөт шинэ далбааг мандуулсан өдрийг дурсч Борис Ельцин энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар 1994 онд зарлиг гаргасан ч үнэн хэрэгтээ 1992 оноос тэмдэглэж иржээ.
2007 оноос “Нэгдмэл орос” намынхан энэ баярт ач холбогдол өгч зохион байгуулалттай тэмдэглэснээс хойш орон даяар өргөн тэмдэглэдэг болсон байна.
Анх цагаан, улаан, хөх гурван өнгөт тугийг Александр Михайлович хааны үед цэргийн “Орёл” хөлгийг усанд тавихдаа мандуулж байсан юм байна. Гэхдээ улаан, цагаан өнгөн дээр нь дамнуулаад хөх өнгийн загалмай байрлуулсан байжээ. Нэгдүгээр Петрийн үед бас ийм гурван өнгөт далбааг хоёр толгойт алтан бүргэдтэйгээр мандуулж байсан гэдэг. Гурван өнгөт далбааны яг өнөөгийн хувилбарыг 1705 онд Петр I хаан зарлиг гарган баталсан юм байна.
Орос орон даяар өнөөдөр Төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. 1991 оны наймдугаар сарын 22-ны өдөр анх Москвагийн цагаан ордон дээр улаан биш оросын гурван өнгөт шинэ далбааг мандуулсан өдрийг дурсч Борис Ельцин энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар 1994 онд зарлиг гаргасан ч үнэн хэрэгтээ 1992 оноос тэмдэглэж иржээ. 2007 оноос “Нэгдмэл орос” намынхан энэ баярт ач холбогдол өгч зохион байгуулалттай тэмдэглэснээс хойш орон даяар өргөн тэмдэглэдэг болсон байна.

0 Сэтгэгдэл