БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийг Форбс нэрлэлээ

Америкийн Форбс сэтгүүлээс жил бүр нэрлэдэг дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын энэ жилийнхийг Германы канцлер Ангела Меркель дахиад тэргүүллээ. Сэтгүүлийн редакц түүнийг Европыг өрийн хямралаас гарах арга зам эрэлхийлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн байна.
Ер нь нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний гурван байр өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй байна. Хоёрдугаарт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, гуравдугаарт Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссеф нар жагсчээ. Айргийн тавын дөрөвдүгээрт "Майкрософт" корпорацийг үндэслэгч Билл Гейтсийн гэргий, Нью-Йорк Таймс сонины редактор Мелинда орсон байна.
Германы канцлер хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг зургаа дахь удаагаа тэргүүлж байгаа юм. Тэрээр дөрвөн жил дараалан эхний байранд орж байсан бол 2010 онд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама орж түүний түрүүг тасалдуулсан ч энэ удаад хатагтай Обама долдугаарт жагсчээ.
Нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад энэ жил Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес, “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын бэлэвсэн гэргий Лорин нар анх удаа орж ирсэн байна.
“Форбс”-ын жагсаалтад манай гарагийн 28 орныг төлөөлсөн эмэгтэйчүүд оржээ. Энд орсон нөлөө бүхий эмэгтэйчүүдийн дундаж нас нь 55 байгаа бол хамгийн залуу нь Америкийн дуучин 26 настай Лэйди Гага, хамгийн өндөр настай нь Их Британий хатан хаан 86 настай Елизавета II байна.

0 Сэтгэгдэл