БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
ДОХХДХВ шиг өвчин Азид гарчээ
Азийн зарим орон, АНУ-д ДОХ/ХДХВ-тэй ижил шинж тэмдэг бүхий өвчин гарсныг судлаачид мэдээлж байна. Энэ учир битүүлэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дархлалын тогтолцоо нь гэмтдэг бөгөөд дахин сэргэж чаддаггүй аж. Чухам юуны учраас энэ өвчин тусч байгааг мэргэжилтнүүд олж илрүүлж чадаагүй ч хүнээс хүнд халдварладаггүй болохыг тогтоожээ. Шинэ өвчин энэ шинжээрээ вирусээр халдварладаг ДОХ/ХДХВ-ээс ялгаатай ч хүний дархлалын системийг гэмтээж, өвчний явцад ижил шинж тэмдэг үзүүлдгээр нь энэ аюулт өвчинтэй зүйрлүүлэх болжээ. Ихэвчлэн насанд хүрэгчид дунд тохиолддог энэ өвчин Тайланд, Тайваньд 2004 оноос хойш бүртгэгдэж эхэлжээ. Энэ нууцлаг өвчнийг АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчний судалгааны төв болон Висконсины их сургуулийн халдварт өвчин судлалын эмч мэргэжилтнүүд судалж байгаа юм байна.
Азийн зарим орон, АНУ-д ДОХ/ХДХВ-тэй ижил шинж тэмдэг бүхий өвчин гарсныг судлаачид мэдээлж байна. Энэ учир битүүлэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дархлалын тогтолцоо нь гэмтдэг бөгөөд дахин сэргэж чаддаггүй аж. Чухам юуны учраас энэ өвчин тусч байгааг мэргэжилтнүүд олж илрүүлж чадаагүй ч хүнээс хүнд халдварладаггүй болохыг тогтоожээ. Шинэ өвчин энэ шинжээрээ вирусээр халдварладаг ДОХ/ХДХВ-ээс ялгаатай ч хүний дархлалын системийг гэмтээж, өвчний явцад ижил шинж тэмдэг үзүүлдгээр нь энэ аюулт өвчинтэй зүйрлүүлэх болжээ. Ихэвчлэн насанд хүрэгчид дунд тохиолддог энэ өвчин Тайланд, Тайваньд 2004 оноос хойш бүртгэгдэж эхэлжээ. Энэ нууцлаг өвчнийг АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчний судалгааны төв болон Висконсины их сургуулийн халдварт өвчин судлалын эмч мэргэжилтнүүд судалж байгаа юм байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























