БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Ажилчид “Хөдөлмөрийн баатар” цолыг сэргээхийг В.Путинээс хүслээ
Хөдөлмөрийн төлөөх шагналын системийг сэргээж боловсронгуй болгох хэрэгтэй гэж Тюмений холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Игорь Холманских энд болсон бага хурал дээр мэдэгдсэн байна. Хөдөлмөрийн амжилтын төлөөх шагнал нь цалин, нийгмийн баталгаанаас гадна урамшууллаараа ялгардаг байх ёстой. ЗХУ-ын үед эх орончоор хөдөлмөрлөсний төлөөх шагналын бүхэл бүтэн тогтолцоо байсан. Тэр үед жил бүр 17 мянга орчим хүнийг шагнадаг байлаа” гэж тэр тэмдэглэсэн байна.
1990-ээд онд энэ тогтолцоо бүрэн задарсан учраас одоо Ерөнхийлөгчид ийм тогтолцоо бий болгож энэ хүрээнд “Хөдөлмөрийн баатар” цолыг сэргээх хэрэгтэй гэсэн байна. Ажилчид ч түүний энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
1939 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн бий болгосон энэ шагналаар нийт 20605 хүн шагнагдсаны 205 нь хошой, 16 нь гурав дахь удаагаа хүртсэн бол 16 хүн энэ шагналаа хураалгажээ.
Орос 1949 онд анх удаа хөвөн болон цайны ургац хураах ажилд амжилт гаргасан Турсунали Матказилов, Нателле Челебадзе нарын сурагчдад “Социалист хөдөлмөрийн баатар” цол олгож байжээ.
Хөдөлмөрийн төлөөх шагналын системийг сэргээж боловсронгуй болгох хэрэгтэй гэж Тюмений холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Игорь Холманских энд болсон бага хурал дээр мэдэгдсэн байна. Хөдөлмөрийн амжилтын төлөөх шагнал нь цалин, нийгмийн баталгаанаас гадна урамшууллаараа ялгардаг байх ёстой. ЗХУ-ын үед эх орончоор хөдөлмөрлөсний төлөөх шагналын бүхэл бүтэн тогтолцоо байсан. Тэр үед жил бүр 17 мянга орчим хүнийг шагнадаг байлаа” гэж тэр тэмдэглэсэн байна. 1990-ээд онд энэ тогтолцоо бүрэн задарсан учраас одоо Ерөнхийлөгчид ийм тогтолцоо бий болгож энэ хүрээнд “Хөдөлмөрийн баатар” цолыг сэргээх хэрэгтэй гэсэн байна. Ажилчид ч түүний энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
1939 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн бий болгосон энэ шагналаар нийт 20605 хүн шагнагдсаны 205 нь хошой, 16 нь гурав дахь удаагаа хүртсэн бол 16 хүн энэ шагналаа хураалгажээ.
Орос 1949 онд анх удаа хөвөн болон цайны ургац хураах ажилд амжилт гаргасан Турсунали Матказилов, Нателле Челебадзе нарын сурагчдад “Социалист хөдөлмөрийн баатар” цол олгож байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























