Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ТУРКИЙН СУРГУУЛИУД 5 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ХААЛТТАЙ БАЙНА

Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийжээ.

Турк улсад анхны КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 12 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 18 сая сурагч хичээлээ цахимаар болон телевизийн гурван сувгаар дамжуулан хүлээн авч эхэлсэн байна. Сурагчид хичээлийн жилийн эхний улирлын дүнгээр анги дэвшүүлэхээр болсон байна. Туркийн сурагчид Туркийн үндэсний олон нийтийн радио, телевиз /TRT/ болон Үндэсний Боловсрол, мэдээллийн сүлжээ /EBA/-ний сувгаар нийтдээ 1600 хичээл болон 20,000 гаруй интерактив контентийг хүлээн авч байгаа талаар хятадын Синьхуа агенлаг 4 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн байна. Бүгд Найрамдах Турк Улсад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 120,204 байгаа бөгөөд үүнээс 3174 хүн нас барсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан