Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө

УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны есдүгээр сарын 22-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанд сайдыг чөлөөлж, томилсон шийдвэрээ танилцуулж, Г.Тэмүүлэн сайдын тангараг өргөн үүрэгт ажилдаа оржээ.

Ерөнхий сайд Н.Учрал өмнөх сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг болон төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэнтэй холбон тайлбарласан байна.

Г.Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй, төрд 20 жил ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Шинэ сайдын өмнө хууль сахиулах байгууллагын хариуцлагыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, байгууллагын дотоод хяналт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зэрэг зорилт тавигдаж байгааг Ерөнхий сайд онцолсон байна.

Чуулганы хэлэлцүүлгийн үеэр Г.Тэмүүлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оноос 25 хувь, зөрчил 20 хувиар нэмэгдсэн талаар мэдээлж, энэ чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа мэдэгджээ.

Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх бүрэн эрх Ерөнхий сайдад байдаг бөгөөд УИХ уг томилгоотой танилцсанаар тусдаа шийдвэр гаргадаггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан