Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССТ ЗОЧИЛЖ, СОЁЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Өнөөдөр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст зочилж, КОВИД-19 цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Монгол улсын хэмжээнд соёл урлагийн салбарт тулгараад буй өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн мэдээлэл өгсөн бол, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга цар тахлын үед ЮНЕСКО-ийн зүгээс дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар мэдээлэв.

ЮНЕСКО-оос Соёлын сайд нарын анхны цахим хурлыг өнгөрсөн долоо хоногт хийж улс орнуудын Засгийн газрын зүгээс соёлын салбарт КОВИД-19-ийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагаасаа хуваалцсан. Цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг Дэлхийн өвийн газар нутгуудаас эхлүүлсэн байна. Манай улсын хувьд Дэлхийн өвд бүртгэлтэй 5 газар нутгийн хамгаалалтын захиргаа энэ судалгааг хийж байгаа юм. Түүнчлэн, Дэлхийн урлагийн өдрөөр (4 дүгээр сарын 15) цар тахлын үед, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор ResiliArt хэмээх дэлхийн нэгдсэн хөдөлгөөнийг ЮНЕСКО-оос санаачлан эхлүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан